Windshield protection
Салхины шилний хамгаалалт

Чулууны цохилтоос
хамгаална

Чулууны цохилт, бичил хагарлыг үүсэхээс нь өмнө зогсоох тунгалаг хамгаалалтын хальс. Монгол орны хатуу ширүүн замын нөхцөлд салхины шилийг найдвартай хамгаална.

DYNOtop windshield film
Энэ юу вэ?

Салхины шилний хамгаалалт гэж юу вэ?

Салхины шилний гадаргуу дээр шууд наагддаг, тунгалаг полиуретан(TPU) хамгаалалт. Чулуу, хайрга болон замын хог хаягдлаас үүсэх цохилтын энергийг шингээж, хагарал үүсэхээс өмнө тараан саармагжуулснаар шилний гэмтэл, цуурал хагарал үүсэх эрсдэлийг мэдэгдэхүйц бууруулна.

Будгийн PPF-ээс ялгаатай нь салхины шилний хамгаалалтын хальс нь шилэнд зориулан тусгайлан боловсруулагдсан. Хатуу хамгаалалтын гадаргуутай давхарга нь зурааснаас хамгаалж, дээд зэргийн тунгалаг байдал нь харагдах орчныг гажуудуулахгүй. Мөн жижиг зураас, элэгдлийг өөрөө сэргээх (self-healing) технологитой.

Яагаад хамгаалах вэ?

Монголын замд тохирсон

Монгол орны замын нөхцөл байдал, огцом температурын өөрчлөлт зэрэг нь салхины шилний гэмтлийн гол шалтгаан болдог. Жижиг цохилт нь температурын нөлөөгөөр шөнийн дотор бүтэн хагарал болж хувирах боломжтой.

Салхины шилний хамгаалалтын хальс нь асуудлыг эхлэхээс нь өмнө зогсоож, өндөр өртөгтэй солих зардлыг бууруулна.

3x
Монголын замд хотын засмал замтай
харьцуулахад илүү их цохилт
10x
Салхины шил солих зардалаас 10Х хямд өртөгтэй.
24hr
Салхины шилний жижиг цоорхой нь хүйтэн нөхцөлд богино хугацаанд, зарим тохиолдолд 24 цагийн дотор бүтэн хагарал болон тархах эрсдэлтэй.
Суурилуулалтын үйл явц

Хэрхэн ажилладаг вэ

01
Гадаргуу бэлтгэх

Хальс наахаас өмнө гадаргууг бэлтгэж, нарийн цэвэрлэгээ хийнэ.

02
Нарийвчлалтай зүсэлт ба суурилуулалт

Хальсыг нарийвчлалтай зүсэж, хий, бөмбөлөг үүсгэлгүй жигд наалдац үүсгэхийн тулд мэргэжлийн уусмал ашиглан суурилуулна.

03
Бэхжилт ба чанарын үзлэг

Хүлээлгэн өгөхөөс өмнө тунгалаг байдал, жигд наалдцыг баталгаажуулах зорилгоор нарийвчилсан эцсийн үзлэг шалгалт хийнэ.

Давуу талууд

Салхины шилэнд зориулагдсан.

01
Салхины шилний хамгаалалт

Урд салхины шил нь олон төрлийн мэдрэгч, технологийн бүрэлдэхүүнтэй тул хамгаалалтгүй нөхцөлд амархан гэмтэж, өндөр өртөгтэй засварын зардал үүсэх эрсдэлтэй.

02
Цохилт шингээх чанар

DYNOtop-ийн цохилт шингээх хамгаалалт нь хальсгүй шилтэй харьцуулахад 2.6 дахин өндөр үзүүлэлттэй бөгөөд чулуу, хайргын цохилтоос салхины шилийг үр дүнтэй хамгаална.

03
Бат бөх байдал

DYNOtop нь өндөр үзүүлэлттэй TPU материалаар хийгдсэн бөгөөд ган утсан сойзоор зураасны тестэд хийхэд 5000 гаруй удаагийн үрэлтийг тэсвэрлэж баталгаажсан. Энэхүү бүтэц нь ан цав үүсэх эрсдэлийг бууруулах өндөр эсэргүүцэлтэй бөгөөд гадаргуугийн жижиг зураасыг дулааны нөлөөгөөр өөрөө нөхөн сэргээх (self-healing) дэвшилтэт технологитой.

04
Дээд зэргийн UV хамгаалалт

DYNOtop нь 99% UV хамгаалалттай бөгөөд таны тээврийн хэрэгслийн салон дотор эд ангиудыг гандахаас сэргийлэхийн зэрэгцээ таны арьсыг хортой хэт ягаан туяаны нөлөөнөөс үр дүнтэй хамгаална.

Түгээмэл асуултууд

Түгээмэл асуулт хариулт

Бидэнтэй уулзах

Манай Байршил

Бидэнтэй холбогдож, дээд зэргийн үйлчилгээг авна уу.

STEK Mongolia
Улаанбаатар хот
Зам харах →
Холбоо барих
  • Хаяг
    Хан-Уул дүүрэг, 23-р хороо, Арцатын ам,Наадамчдын зам, Номин Супермаркетын баруун жигүүрт
  • Ажлын цаг
    Даваа – Бямба: 9:00 – 18:00Ням: Амарна
Холбоо барих
Дараагийн цоорхойг
гарахаас нь өмнө зогсоо.
Улаанбаатарт бидэнтэй холбогдоорой.
Үнийн санал авах